Шууд Chart

О.Баасанхүү: Ерөнхий сайд ямар ч хариу өгөхгүй байна

2016-03-23 14:12:54

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Монгол Улсын Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээн өнөөдөр 19 цагаас ТV-5 телевизээр цацагдах байсан юм. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч хариу өгөхгүй байна. Тиймээс мэтгэлцээнийхээ хугацааг дахин нэг сараар сунгаж дөрөвдүгээр сарын 23-нд мэтгэлцэх болно” гэлээ.

Мөн  32 хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч бүх хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгч байна. Тиймээс ямар шалтгаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэж байгаагаа тайлбарлах хэрэгтэй гэв.

Нийтэлсэн: О.Энхмаа

О.Баасанхүү: Ерөнхий сайд ямар ч хариу өгөхгүй байна  
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-23 14:31
Ийм тэнэг юмтай мэтгэлцэж хэрэлдэж байдаг завтай амьтан хаана байнаа тэгээд бүр Ерөнхий сайд шүү, чи юугаа мэтгэлуэх гээд байгаа юм бэ, оймсонд хавчуулагдсан ч гэсэн УИХ-ын гишүүн ухаантай юм байгаа биздээ, чиний баталсан хууль тогтоомжийн хүрээнд ЗГ чинь ажиллаж байгаа юм биш үү

Бидэнтэй нэгдээрэй