![](/uploads/201603/news/thumb/5c8613c3ce262002d2893977c358a559_x3.jpg)
Азийн Давос гэж нэрийддэг Боаогийн эдийн засгийн чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт Азийн шинэ ирээдүй, шинэ чиг хандлага, шинэ алсын хараа, уриан дор ирэх 25-ныг хүртэл зохион байгуулагдах юм. Чуулга уулзалтын нээлтийн ёслол маргааш болох бөгөөд энэ арга хэмжээнд Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян болон Зүүн Өмнөд Ази, ОХУ гээд олон орны удирдагч оролцоно. Боаогийн форумын үеэр өндөр технологи, цахим худалдаа, аж үйлдвэрлэлийн шинэлэг санаа зэрэг сэдвүүдээр тусгайлсан хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна.
Мөн оролцогчид макро эдийн засаг, улс төр, бизнесийн орчин нөхцөлтэй холбоотой асуудлуудад төвлөрч байр суурь, үзэл бодлоо харилцан илэрхийлнэ. Товчхондоо 51 салбар хэлэлцүүлэг, 14 дугуй ширээний ярилцлага, бизнес эрхлэгчдийн 12 уулзалт Боаогийн энэ форумын хүрээнд болно. Хятадын Хайнань арлын Боао хотноо энэхүү эдийн засгийн чуулга уулзалтыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн.
Чуулга уулзалтын гол зорилго нь Азийн орнуудын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлж уялдуулах, бусад бүс нутагтай эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээг идэвхжүүлэх, эдийн засгийн төдийгүй нийгэм болон бусад асуудлаар албаныхан, бизнес эрхлэгчид, судлаач эрдэмтдийн харилцан санал солилцох, холбоо харилцаагаа сайжруулах талбар бий болгоход чиглэгдэж байна.
Азийн эдийн засгийн форум эхэллээ | ||
Үзсэн: 671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.