Дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх нефтийн үнэ өчигдөр өсөлттэй гарсан байна. Брэнт маркийн нефтийн үнийн өсөлт 0.12 хувьд хүрч нэг баррель нь 41 доллар 59 цент болсон байна. Харин Вайт маркийн нефтийн үнийн өсөлт 0.26-д хүрсэн бөгөөд баррель нь 41 доллар 64 цент болжээ.
Энэ нь Америкийн судалгааны "Жинскэйп" фирм тус улсын нефтийн нөөц 0.57 сая баррелиар буурч 69 сая баррельд хүрсэн тухай мэдээлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн нефть экспортлогч орнуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Эль Бадригийн мэдэгдэлтэй холбоотойг сануулж байна. Тэрээр Иран улс нефтийн үнийн уналтыг зогсоохын тулд олборлолтын хэмжээг царцаах бусад орны санаачилгад нэгдэж магадгүй гэж мэдэгдсэн юм.
Мөн ОПЕК-ийн тэргүүн нефтийн хэт үйлдвэрлэлийг зогсоож, илүүдлийг бууруулсан цагт нефтийн дэлхийн зах зээл дээрх үнэ урьдын түвшинд хүрнэ гэж үзэж байгаагаа ч илэрхийлжээ.
Нефтийн үнэ өсчээ | ||
Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.