Шууд Chart

Баруунбүрэн суманд ямаа дөрвөн ихэрлэжээ

2016-03-23 15:15:10

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хоёрдугаар багийн нутаг “Их-Ухаа” гэдэг газар хаваржиж буй Сумын манлай малчин Б.Цэцэгмаагийн хотонд ямаа дөрвөн ихэрлэжээ. Энэ талаар тодруулахаар бид сумын Засаг дарга Ж.Наранцэцэгтэй утсаар холбогдсон юм. Тэрбээр “Өвлийг их хатуу болно гэж хүмүүс ярьж байсан ч харьцангуй сайхан өвөл боллоо. Саяхнаас мал төллөж эхэлсэн. Мал төллөлт сумын хэмжээнд 20-30 хувьтай байна. Ер нь энэ хаврын хувьд ихэр төл их байна. Дөрвөн ихэр ишиг дөрвүүлээ эр" гэсэн юм.

Харин бид малчин Б.Цэцэгмаатай холбогдоход "Одоогоор 300-гаад бог мал төллөөд байна. Эдгээрийн дунд 25 гаруй ихэр байна. Дөрвөн ихэр ишигний хувьд анх удаа ийм тохиолдол гарлаа. Манай хотонд өмнө нь мал ихэрлэж байсан ч дөрвөн ихэрлэж байгаагүй. Олны дунд бог мал ихэрлэх нь сайн л гэж ярилцдаг. Бод мал муу л гэдэг юм билээ" гэж ярилаа.

Түүний хувьд Дархан-Уул аймагт "Ойн нөхөрлөлийн семинар"-т сууж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Баруунбүрэн суманд ямаа дөрвөн ихэрлэжээ   
Үзсэн: 2716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-23 17:45
erguu mini chi tegeed yu gej bichih ni we. torjee gej bichih uu mendeljee gej bichih uu haha
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-23 17:37
наад гарчигаа уншаад үздээ Монгол хүн тэр дундаа сурвалжлагч хүн бичсэн гэхэд ичиж үхмээр юм, манай сэтгүүлчид гэж дээ хоёр өгүүлбэр зөв бичиж чадахгүйбайж хүн шантаажлахдаа гаргуун хов жив ярихдаа гарамгай ёстой хогийн шаарууд байх юмаа
49.0.186.xxx [49.0.186.xxx] 2016-03-23 16:27
4 ихэр төрүүлсэн ишигний ээж аавд нь улс харж үзэж орон сууц бэлэгье
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-03-23 16:14
энэ малын удтын генийн өөрчлөлт буруу
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-03-23 16:04
ГОЁ ЮМ АА

Бидэнтэй нэгдээрэй