Шууд Chart

“Монголын радио телевизийн академи” урлагийн их наадмыг дэмжиж оролцоно

2013-10-01 11:15:19

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам”-ыг ирэх 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Хэвлэл мэдээллийн салбарынхны  урлаг, соёлын хамгийн том баяр нь болж зохион байгуулагдах тус наадамд “Монголын радио телевизийн академи” болон гишүүн байгууллагууд дэмжиж оролцохоо илэрхийллээ. Олон гишүүн байгууллагуудтай тус академийн урилгыг “Монголын Радио Телевизийн Академи”-ийн Гүйцэтгэх захирал, “МҮОНТ”-ийн захирал Ч.Даваабаяр гардан авсан юм.
Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтаас санаачлан  “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл” ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй тус наадамд оролцох байгууллагуудын бүртгэлийг 09 сарын 01-ээс 10 сарын 10 хүртэл авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй байгууллага бүртгэлд хамрагдаад байна.

Нийтэлсэн: Web admin

“Монголын радио телевизийн академи” урлагийн их наадмыг дэмжиж оролцоно  
Үзсэн: 1733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй