Шууд Chart

Ерөнхийлөгч нүүр ном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзана

2016-03-24 09:00:11

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр нийгмийн идэвхтэй залуусын болон нүүр ном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзахаар болжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч цаг үеийн асуудал болон уулзалтад оролцож буй залуусын сонирхсон зарим асуултад хариулах юм байна.

Тэрбээр он гарсаар гурав дахь удаагийн уулзалтаа хийж байгаа юм.

Уулзалтад иргэн Э.Цэрэндолгорыг урьсан талаар тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсанд бичсэн бөгөөд уулзалтад очихгүй гэдгээ ч мөн бичжээ. Нэмж мэдээлэхэд, уулзалт 11:00 цагаас Их тэнгэрийн аманд болно.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч нүүр ном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзана  
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй