Шууд Chart

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хөгжүүлнэ

2013-10-01 12:46:39

Дэлхийн 170 гаруй оронд Үндэсний олимп, Параолимп, Тусгай олимпийн хороод идэвхтэй үйл ажиллагаа явуулж зуны болон өвлийн олимпийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Харин манай улсад Үндэсний болон Параолимпийн хороо үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин энэ онд манай улс тусгай олимпийн хороог үүсгэн байгуулсан юм.
Монголын тусгай олимпийн хороо нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Олон улсын олимпийн хороонд гишүүнээр элсэж, 13-ны өдөр Монгол Улсад нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон албан ёсоор бүртгүүлжээ.  Монголын тусгай олимпийн хороо нь олон улсын олимпийн хорооны  зорилгыг эрхэмлэн оюуны бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хөгжүүлж нуугдмал чадавхийг хөгжүүлэн, эрүүл бие бялдартай, аз жаргалтай, өөртөө итгэлтэй, урам зоригтой тамирчин болоход нь бүхий боломжоор дэмжлэг үзүүлэх юм. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Оюуны бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хөгжүүлнэ  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй