Шууд Chart

Хар тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан этгээдүүдийг саатууллаа

2016-03-24 17:15:58

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, бусдад зарж борлуулж ашиг олж байгаа зохион байгуулалттай бүлэг этгээдийг хэд хэдэн удаагийн ажиллагаагаар илрүүлэн баривчилсан байна. Тухайлбал, энэ сарын эхээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын 3 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, шавар гэх бодисыг нууцаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн бол саяхан буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын 4 иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, кокайн гэх бодисуудыг бүлэглэн зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс илрүүлэн тухайн этгээдийг хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Сүүлийн үед хар тамхийг улсын хилээр тээвэрлэж нэвтрүүлдэг, жижиглэнгээр худалдаалдаг, захиалан авчруулдаг зэрэг сүлжээ үүссэн байна.


Хар тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан этгээдүүдийг саатууллаа  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй