Шууд Chart

ТУЗ-ийн гишүүд "Рио Тинто”-гийн удирдлагуудтай 30 асуудлыг хэлэлцжээ

2013-10-01 13:41:40

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд Лондонг зорин,  “Рио Тинто”-гийн удирдлагуудтай хэлэлцээр хийгээд ирсэн билээ. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Лондонд болсон хэлэлцээрийн үеэр манай талаас 22 асуудал тавьсан бол “Рио Тинто”-гийн талаас найман асуудлыг тавьсан байна. Улмаар, талууд нийтдээ 30 асуудлыг хэлэлцээд 15 асуудлыг нь шийдвэрлэжээ.  Харин үлдсэн асуудлуудыг шийдвэрлэхээр хоёр талын хамтарсан гурван ажлын хэсгийг байгуулахаар тохиролцоонд хүрсэн аж.
 
Мөн “Оюутолгой” төслийн эхний шатны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг нь шалгах хоёр талын аудитын хэсэг гаргахаар болсон байна. Тус ажлын хэсгийнхэн энэ сарын 7-ноос эхлэн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдээ тулгах бөгөөд санхүүжилт хэтэрсэн шалтгааныг нь тодорхой болгосны дараа хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцахаар тохирчээ.
 
Тус хэлэлцээр 10-р сарын 7-ноос эхлэн Улаанбаатарт үргэлжлэхээр болсон байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

ТУЗ-ийн гишүүд "Рио Тинто”-гийн удирдлагуудтай 30 асуудлыг хэлэлцжээ   
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй