Шууд Chart

"Эрдэнэт" үйлдвэрийг шалгана гэв

2016-03-25 08:04:46

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд еврогийн урамшуулалт цалин авдаг тухай мэдээлэл цацагдаж буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийг шалгаж, хариуцлага тооцох үзэх ёстой гэсэн байр суурийг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид хэлж байгаа. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Монгол, 49 хувийг ОХУ эзэмшдэг. Тиймээс  гэрээний дагуу ажлаа хийж байгаа компаниудын үйл ажиллагаанд төр оролцох нь зохисгүй гэж үзэх хүмүүс ч бий.

Уг мэдээлэл цацагдсаны дараа "Эрдэнэт" үйлдвэрээс албан ёсны мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд үйлдвэрийн дотоод мэдээлэлд хууль бусаар халдаж ийм мэдээлэл тараасан гэдгийг онцлоод удирдах албан тушаалтнуудад еврогоор цалин өгөхийг удирдах дээд байгууллага шийддэг гэсэн юм.

Харин Сангийн сайд Б.Болор энэ талаар “Хуульд гадаад валютаар цалинжина гэсэн журам байхгүй. Энэ талаарх мэдээллийг хэвлэлээс л олж харсан. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Эрдэнэт үйлдвэрийг шалгана” хэмээсэн юм.  

Нийтэлсэн: О.Энхмаа

"Эрдэнэт" үйлдвэрийг шалгана гэв  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-25 09:24
Энэ УБ-т авсан орон сууцны үнэ гэж ямар аймшгийн тоонууд байна аа...
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-25 09:22
Яам нь ч мэддэггүй, хамтарсан үйлдвэрийн цалингийн журам гэж байдаг л юм байна. Цалингийн хэмжээ нь чухал биш ээ. Монгол Улсад бүх төлбөр тооцоо ТӨГРӨГӨӨР гэдэг бус уу...
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-03-25 08:27
Бүгд шилэн данстай болчихсон байхад Монгол улсын хуулиас гадуур явдаг ямар байгууллага байгаа юм бэ. Хууль хяналтын байгууллага ч гэсэн анхаарал хандуулах нь зүйтэй. Нөгөө шүүгч нар гээд байсан чинь юу ч биш юм байна л даа.

Бидэнтэй нэгдээрэй