Шууд Chart

Монгол залуугийн ялагч болсон “The Brain" шоу маргааш телевизээр гарна

2016-03-25 12:01:35

Монголын Оюун ухааны академийн тамирчин, 2014 оны Ой тогтоолтын Өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх Хятадын телевизийн хамгийн том шоу болох "Бахархлын шоу" гэж нэрлэгддэг "The Brain"-д ялагч болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тухайн үед тус шоуг шууд дамжуулаагүй бөгөөд үйл явцыг бид цахим ертөнцөөс буюу тус тэмцээнийг үзэж байсан иргэдийн фэйсбүүк хуудаснаас эх сурвалж болгон мэдээлсэн. Тэгвэл тус шоуг маргааш орой 21:10 цагаас “Jiangsu” телевизээр гаргахаар болсон байна.  Та бүхэн шоуг онлайнаар шууд үзэх боломжтой юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Монгол залуугийн ялагч болсон “The Brain" шоу маргааш телевизээр гарна  
Үзсэн: 2165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй