Шууд Chart

Бразилийн Ерөнхийлөгч авлигын хэрэгт гэрчээр дуудагджээ

2016-03-25 12:26:18

Хууль батлуулахын тулд хээл хахууль өгсөн хэрэгт холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссеффийг гэрчээр татах шийдвэрийг Бразилийн холбооны шүүхээс гаргажээ. Түүнийг уг хэрэгт холбогдуулан одоогоор мөрдөн шалгаагүй ч энэ хэргийг үйлдсэн гэх бизнесмен Эдуардо Валдогийн хамгаалалт гэж зарим хүн үздэг билээ. Авто машины салбартай холбоотой хууль батлуулахын тулд хээл хахууль өгсөн хэргээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Эдуардо Валдог буруутгасан юм. 

Ерөнхийлөгч Дилма Руссефф шүүхэд мэдүүлгээ бичгээр гаргах, эсвэл өөрийн биеэр очиж өгөх ёстой аж. Энэ бол Ерөнхийлөгч Дилма Руссефф болон түүний засаглалыг сулруулж буй, олон арван улс төрчийн нэр холбогдсон, төрийн өмчит “Petroleo Brasileiro SA” компанийн авлигын хэргээс тусдаа асуудал юм. Эдуардо Валдогийн хэрэгт Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва-гаас мөн байцаалт авахаар болсон аж. Учир нь уг хээл хахуулийн мөнгийг Ерөнхийлөгч асны хүүхдүүдийнх нь компаниар дамжуулсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа билээ. 

Эх сурвалж: www.iaac.mn

Нийтэлсэн: Web admin

Бразилийн Ерөнхийлөгч авлигын хэрэгт гэрчээр дуудагджээ   
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй