Өнөө өглөө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хандгайт орчимд чоно хүн рүү дайрчээ. Тодруулбал, уулнаас бууж ирсэн чоно хоёр хүнийг хазаж гэмтээсэн бөгөөд тэдгээр иргэн одоогоор эмнэлэгийн байгууллагад очсон байна. Үүнээс гадна чоно гурван нохой, зургаан үхрийг хазаж гэмтээжээ.
Хэрэг гарсны дараа тус дүүргийн иргэн чоныг буудаж хөнөөсөн бөгөөд одоо хүүрийг нь Нийслэлийн мал эмнэлэгийн газар авчран галзуу өвчний үүсгэвэр байгаа эсэхийг шинжилж байна.
Хэрэг болсон газар Нийслэлийн мал эмнэлэгийн мэргэжилтнүүд ажиллаж чононд хазуулсан гурван нохойг устгалд оруулсан байна. Харин хазуулсан зургаан үхрийг галзуугийн халдвар авсан байх магадлалтай гээд тусгаарласан бөгөөд халдвар авсан гэж тогтоогдвол вакцинжуулалт хийх аж. Мэргэжилтний ярьж буйгаар галзуу өвчин туссан чоно орчны мэдрэхүй болон жолоодох чадвараа алддаг. Ингэснээр хүнээс үргэлгүйгээр суурингийн бүс нутагт орж ирж, мал, амьтан руу дайрдаг ажээ. Тиймээс тус чоныг галзуугийн үүсгэвэртэй байсан эсэхийг шинжилж буй юм байна.
Үүнээс өмнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт галзуу чоно айлын хот руу дайрсан тохиолдол гарч байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Сүхбаатар дүүрэгт чоно хүн, мал руу дайрчээ | ||
Үзсэн: 1645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.