УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргалаа. Уг захирамжид ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар тусгажээ.
Ээлжит бус чуулганаар
1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх аж.
Үүнээс гадна уг захирамжид ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-ний өдрийн мягмар гарагийн 09:00 цагт эхлэхээр товлосны зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжлүүлэхээр заасан байна.
УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа | ||
Үзсэн: 1470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.