Шууд Chart

ӨНӨӨДӨР: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа

2016-03-28 07:52:18

11.00 цагт: Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан Цөмийн эсрэг хөдөлгөөнүүд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн шинэтгэл орон нутагт" сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. ШЕЗ-ийн дарга, гишүүд  оролцох энэ хурал ШЕЗ-ийн байранд болно. Утас: 98980404, 70008025


11.30 цагт: “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгт туслах аяны талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Монголын Ногоон Намын ерөнхий нарийн бичгийн дарга А.Лхамдэгд, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Намын дарга Б.Саранцэцэг болон бусад гишүүд улс төр дэх эмэгтэйчүүдийн сонголт, хамтын ажиллагааны талаар  Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Нийслэлийн Аудитын газраас сонгуулийн хуульд заасны дагуу Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, нэр дэвших нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал Нийслэлийн Аудитын газрын байранд /XI дүгээр хороолол. Орчлон сургуулийн замын эсрэг талд нийслэлийн төр захиргааны 5-р байр/ болно. Утас: 91040607


12.00 цагт: “Жудагт Монгол” холбооноос “Үндэсний эв нэгдэл” цуглаан зохион байгуулах талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Хуралд УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, өмгөөлөгч С.Нарангэрэл, хамба лам Д.Чойжамц нар оролцоно.


12.30 цагт: Өмгөөллийн “Үлэмж партнерс” ХХК, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэн бүр хуульч” аяны талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13.00 цагт: Үндэстний баялаг өв болсон аялгуу сайхан монгол хэлээ дээдлэн хүндэлж, ардын аман зохиол, үлгэр туульсаа дэлгэрүүлэх зорилготой "Үлгэрч өвөө, эмээ" зорилтот төслийг Монголд анх удаа хэрэгжүүлэн зохион байгуулах гэж байгаа талаарх хэвлэлийн бага хурал Монгол Улсын Хүүхэлдэйн театрын байранд болно. Утас: 89044408, 96637501, 70131974

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа  
Үзсэн: 1970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй