Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

МАН-ын бүлэг аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүслээ

2016-03-28 09:49:39
Error loading player: No playable sources found

УИХ дахь МАН-ын бүлгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүссэн албан тоотыг Сангийн сайд Б.Болорт илгээжээ.

Нийслэл болон хөдөө орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгч олон мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Баар, рестораны холбоо, “Да хүрээ трейд”, “Нарантуул трейд” худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн холбоо, хүнсний дэлгүүрийн эздийн төлөөллөөс НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, үр дагаврын талаар олон санал, гомдлыг МАН-ын бүлэгт ирүүлсэн байна. Ялангуяа татварын албанаас худалдаа эрхлэгчдийг өндөр үнэтэй кассын машин, програм хангамж авахыг тулган шаардаж, аваагүй тохиолдолд торгууль ногдуулж байгаа нь орлогогүй болсон аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт үүсгэж байгаад иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг судлан үзээд УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа юм. Тиймээс Засгийн газар хуульд заасан хугацаанд саналаа ирүүлэх хүртэл жижиг аж ахуйн нэгж, иргэдийг торгохгүй байхыг уг албан тоотод онцолжээ.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын бүлэг аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүслээ  
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-03-28 13:55
ЗАР: 2016.05.01-НЭЭС 19-Р ХОРООЛЛЫН 32-Р БАЙ-НД БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ ХАРИЛЦАХ УТАС:99284792,99189991-РУУ ЗАЛГАЖ АСУУЖ БОЛНО ШҮҮ
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-03-28 13:54
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй