Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-03-28 10:53:21

Гуравдугаар сарын 28-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “”Эрдэнэс Тавантолгой”-н санхүүгийн тайлан юу өгүүлэв”, “”Өнөөдөр” бол туйлширдаггүй, тэнцвэртэй, мэдээллийн багтаамж сайтай сонин”, “Хожлыг холдуулж буй татвар”, “Эрээний “эрвээхэй”” зэрэг сурвалжлага, нийтлэлийг онцолжээ.

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Ж.Оджаргал: Тавантолгойн гэрээтэй, гэрээгүй бид урдах ажлаа хийгээд явна”, “”Маск” продакшны тайзны ар дахь амьдрал”, “Газрын тос боловсруулах үйлдвэрээ одоо л барихгүй бол...”, “Ялаа шиг байж болохгүй” зэрэг ярилцлага, сурвалжлагыг онцолсон байна.

"Үндэсний шуудан" сониноос “Алдуурсан сэдэв ахин анхаарлын төвд орлоо”, “Хотын “хөдөөг” хоггүй болгож буй Засаг дарга”, “Үндэсний шилдгээр “Эрдэнэт үйлдвэр” тодорлоо”, “Алтны зах зээл сүүлийн 77 хоногт 13.4 тэрбум доллар татжээ”, “”Хярамцаг сэтгэлгээ”-ний хямрал” зэргэг ярилцлага, нийтлэл, сурвалжлагыг унших боломжтой.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Мушгиа зам татуулсан Б.Мушгиа найруулагч”, “Н.Оргил: Кино урлаг бол стратегийн салбар юм шүү”, “Н.Энхбаяр: АТГ харьяаллын бус зүйлээр шалгаж байгаа нь хардлага төрүүллээ”, “Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-3” зэргийг нийтэлжээ.

"Засгийн газрын мэдээ" сониноос “Монголд ашигтай шилжилт”, “Олон өнгө илэрхийлдэг Завханы тойрог”, “7.2 хувь бас популизм”, “Эдийн засаг жилд 4-5 хувиар тогтвортой өсөх боломжтой” зэрэг сурвалжлага, нийтлэлийг уншаарай.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй