Шууд Chart

Гарал үүсэл нь тодорхойгүй бөхөнгийн эвэр хураажээ

2013-10-01 15:54:06

Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид өчигдөр буюу есдүгээр сарын 30-нд гарал үүсэл нь тодорхойгүй бөхөнгийн эвэр, мануул болон үнэгний арьс хураажээ.
2012 онд “Амьтны тухай хууль” батлагдаж, амьтны аймгийг хамгаалах чиглэлээр бодлогын шинэчлэл хийснээр хууль бус ан агнуур, хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдсэн.
Хуульд заасны дагуу гарал үүсэл нь тодорхойгүй  ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага худалдах, худалдан авах, цуглуулсан, гадаадад гаргахыг завдсан этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцохоор болсон билээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гарал үүсэл нь тодорхойгүй бөхөнгийн эвэр хураажээ   
Үзсэн: 2566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй