Манай улсаас анх удаа Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн паралимпд 11 мэргэжлийн оролцогч, 7 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож дөрвөн медаль хүртлээ. "Abilympics" буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээн энэ жил 9 дэх удаагаа болсон ба гурван жил тутамд нэг удаа болдог байна.
Тэмцээнд зураг, оёдол, компьютерийн мэргэжилтэн зэрэг төрөлд энэ сарын 19-29-нд дэлхийн 38 орны 750 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэргэжлийн ур чадвараа сорьж байна. Оролцогчдыг Хөдөлмөрийн яам, Монголбанкнаас ивээн тэтгэж буй аж. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас анх удаа тамирчид оролцож байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд "Abilympics" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.