Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өнгөрсөн оны 11 дүгээр сард авлигын хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш салбарын яамыг нь Шадар сайд Ц.Оюунбаатар давхар хариуцан, Төрийн нарийн бичгийн даргаар нь С.Ламбаа томилогдон ажиллаж буй.
Нэгэнт “Шударга ёс” эвслийн бүлэгт оноогдсон яам учраас дараагийн сайдыг эвслийн бүлгээс сонгоно гэж өнгөрсөн оны 12 дугаар сард доктор Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд саналыг нь хүлээж аваагүй. Сайдгүй дөрвөн сар болж буй эрүүл мэндийн салбарыг тойрсон асуудал гарсаар байгаа. Тиймээс Ерөнхий сайд УИХ-ын чуулган хуралдаж эхлэх үед Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу шийдүүлнэ гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэнд, спорын сайдад АН-аас хүн томилно гэх яриатай зэрэгцээд УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон М.Батчимэг нарын нэр ч яригдсан.
Харин “Шударга ёс” эвлийн бүлгээс Эрүүл мэнд, спортын сайдад Академич Г.Лхагвасүрэнг нэр дэвшүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.
Г.Лхагвасүрэн 1954 онд төрсөн бөгөөд Хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Тэрбээр одоо Монголын анагаах ухааны академид Ерөнхийлөгчийн алба хашиж байна.
Эрүүл мэнд, спортын сайдад Г.Лхагвасүрэнг нэр дэвшүүлжээ | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.