“Монгол коммент” нэвтрүүлгээрээ үзэгчдийн танил болсон М.Батбилэг сүүлийн хэдэн сар нэвтрүүлгээ хөтлөөгүй. Учир нь түүний эхнэр Г.Наранбилэг зөөлөн эдийн хавдар туссан тул Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа. Зөөлөн эдийн хавдар гэх энэ өвчин эдгэрдэг бөгөөд Тайланд болон Солонгос эмч нар эмчлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Үүний дагуу Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Одоогоор Г.Наранбилэгт химийн тариа хийлгэж байгааг хамтран зүтгэгч болон найзууд нь өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
"М.Батбилэгт туслацгаая" хэвлэлийн хуралд www.Dorgio.mn сайтын захирал Э.Батхүү, Shuurhai.mn сайтын захирал А.Ариунгэрэл, “Шилэн” Б.Цогтгэрэл, "Монгол коммент" нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, цахим мэдээллийн мэргэжлийн төвийн дарга Ж.Жаргалсайхан нар оролцлоо.
М.Батбилэгийн хувьд олон нийтэд эхнэрийнхээ өвчний талаар мэдэгдэхийг хүсээгүй аж. Гэвч дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул найзуудынхаа хүрээнд тусламж хүссэн бөгөөд найзуудынхаа зөвлөсний дагуу ийнхүү тусламж хүсч байгаа нь аж.
Зөөлөн эдийн хавдар нь маш нарийн эсийн түвшинд үүссэн хавдар гэж ойлгож болно. Одоогоор Г.Наранбилэг химийн тариа хийлгэж байгаа бөгөөд нэг удаа тариулахад 5.400.000 вон буюу 9.500.000 орчим төгрөгийн үнэтэй байдаг аж. Зургаан удаа 21 хоногийн зайтай уг тариаг хийснээр нэг курс эмчилгээ болдог юм байна. Одоогоор жил гаруй хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ажээ. Түүнчлэн өнөөдрийг хүртэл эмчилгээндээ 100.000.000 гаруй төгрөг зарцуулагдсан бөгөөд эмчилгээнд нь одоогоор 150.000.0000 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.
“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгт туслахыг уриалав | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.