
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт өчигдөр 219 дүгээр цэцэрлэг хүүхэд, багачуудаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тухайн цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 5 бүлэгт 112 хүүхэд хүлээн авч, 26 багш, ажилчидтайгаар ажиллаж байна.
Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэл авах, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд БСШУЯ-наас 32.1 сая, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 18.5 сая, хамтран ажилладаг байгууллага болон эцэг, эхчүүдийн дэмжлэгээр 11 сая төгрөг, нийт 61.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
10 дугаар хорооны Морингийн хэсэгт өмнө нь гэр цэцэрлэг ажиллаж 30 хүүхэд хүлээн авч байсан бол өнөөдөр тохилог сайхан цэцэрлэгтэй болж 120 хүүхэд хүлээн авах боломжтой болсон байна.
Хан-Уул дүүргийн 219 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ | ||
Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.