Шууд Chart

Лэди Гага 30 нас хүрлээ

2016-03-28 14:58:19

Итали, Америк гаралтай Стефани Жоанна Анжелина Германотта өнөөдөр 30 нас хүрч байна. Түүнийг бид Лэди Гага нэрээр нь илүүтэй мэднэ. Лэди Гага "Зөвхөн бүжиглэ", "Гөлийсөн царай" зэрэг дуугаараа алдаршиж байсан билээ. Тэрбээр диско хөгжмийн доргио хэсгийг орчин үеийн техник технологи ритмтэй хослуулж гайхалтай өвөрмөц электрон хөгжмийн аялгуу гаргадаг. Лэди Гага поп, данс, электрон хөгжмийн орчин үеийн урсгалыг тодорхойлж алдаршсан нэгэн.

Түүгээр ч зогсохгүй этгээд сонин дүр төрхөөрөө дуу хөгжмийн ертөнцөд алдаршсан тэрбээр өнгөрөгч оноос эхлэн өөртөө эрс шинэчлэлт хийж, энгийн эмэгтэйлэг төрхтэй болоод байгааг цахим ертөнцөд онцлоод байгаа. Харин түүнийг ийм дүр төрхтэй болгосон зүйл бол хайр дурлал юм.

Түүний найз залууг Тэйлор Кинни гэдэг бөгөөд тэрбээр одоо 35 настай. Тэйлорын хувьд Америкийн шилдэг загвар өмсөгч төдийгүй телевизийн олон ангит киноны жүжигчин гэдгээрээ алдартай нэгэн билээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Лэди Гага 30 нас хүрлээ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй