Шууд Chart

"Хаврын цэнэг" усалгаа эхэллээ

2016-03-28 15:08:47

Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгүүд ногоон байгууламжийн өөрийн зурагтай, төлөвлөлттэй болж түүнийгээ батлуулж мөрдөн шинээр мод, бут сөөг, зүлэг тарьж ургуулж, арчилж хамгаалан тодорхой үр дүнд хүрч байна.

Түүний нэг жишээ Хайлаастын 72 дугаар сургууль 2013 онд Нийслэлийн шилдэг ногоон байгууламжтай сургуулиар шалгарч байсан түүхтэй. Өнөөдрөөс тус сургуулийн цэнэг усалгаа эхэлж байна. Тус сургууль нь 12 төрлийн 3200 гаруй модтой ба дүүрэгтэйгээ хамтраад 77 ширхэг нарс тарьсан нь 95 хувийн ургалттай байгаа тухай сургуулийн удирдлагаас мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Хаврын цэнэг" усалгаа эхэллээ  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй