Шууд Chart

Рэнчинлхүмбэ сумын дөрвөн эвэртэй хуц

2016-03-28 15:29:00

Олон нийтийн цахим хуудсуудад өнгөрөгч өдрөөс хойш олны анхаарлыг татаад байсан дөрвөн эвэртэй хонины талаарх мэдээллийг уншигч танаа дэлгэрүүлэн хүргэе. Зурагт байгаа энэхүү хуц Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын III багийн малчин Ц.Даваахүүгийнд байсан бөгөөд өдгөө тус хуцны төл гэх дөрвөн эвэртэй хонь байдаг ажээ.

Бид энэ талаар тодруулахаар малчин Ц.Даваахүүтэй холбогдох гэсэн боловч харилцаа холбоо муутай нутагт хаваржиж байгаа  учраас чадсангүй. Харин үүнтэй холбоотой зарим мэдээллийг Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга О.Энхтүвшинээс авсан юм. Тэрбээр “Рэнчинлхүмбэ сумын албан ёсны фэйсбүүк хуудсанд тавьсан зураг бол одоогоос 4-5 жилийн өмнө авсан зураг. Манай нутгийн хувьд дархад омгийн хоньтой. Энэ хуц тус үүлдрийнх. Ер нь хонь дөрвөн эвэртэй байна гэдэг ховор тохиолдол. Нутгийн ахмадууд хонь дөрвөн эвэртэй байх тохиолдлыг олон янзаар тайлбарладаг. Гэхдээ яг тодорхой тайлбарыг хэлж мэдэхгүй байна. Зурагт байгаа хуцны хувьд одоо байхгүй. Харин төл нь гэх дөрвөн эвэртэй хязаалан хонь байгаа. Гэхдээ бид зураг хөргийг нь дарж баталгаажуулж аваагүй байна. Ц.Даваахүү малчных цаг наашлаад нутагтаа ирэхээр мэдээллийг дэлгэрэнгүй өгье” гэлээ.

Олны дунд ярьж буйгаар дөрвөн эвэртэй  мал сульдаа бөгөөд зөвхөн үзэмж төдий ажээ.

Хамгийн ойрын жишээ дурдахад, өнгөрөгч оны хоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт дөрвөн эвэртэй төлгөн хуц тэжээж байгаа талаар олон нийтийн цахим хуудсуудаар бичиж байв.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Рэнчинлхүмбэ сумын дөрвөн эвэртэй хуц  
Үзсэн: 6009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-28 17:06
anh udaa 4 evertei honinii zurag harj bna. sonin l yum

Бидэнтэй нэгдээрэй