Шууд Chart

Онон мөрний зүрхэн арлын намар, өвлийн үзэмж

2016-03-28 15:47:13

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон мөрний зүрхэн арал хэмээх өвөрмөц нэгэн тогтоц бүхий газар бий. Эртний түүх домогт Ульхан уулыг ороон урссан энэхэн тохойг Ононгийн таван салаа хэмээн нэрлэсэн нь ёстой л нүдээ олсон ажээ. Үнэхээр л дуунд өгүүлдэг аралтай тохойдоо умбасан алтанхан Онон энд угалз хээ мэт мушгиран, хөврөн урсана.

Ульхан уулын зүүн доохонд голын ус салаалан тохойрч их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг олон хүн “Онон мөрний зүрхэн арал” хэмээн нэрлэж заншжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Онон мөрний зүрхэн арлын намар, өвлийн үзэмж  
Үзсэн: 5611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй