![](/uploads/201310/news/thumb/3d13038306fa70cabcf114b70b894327_x3.jpg)
Олон улсын ой тогтоолтын нээлттэй тэмцээн Хонконг улсад өнгөрсөн сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж, багаараа хоёрдугаар байрт шалгарлаа.
Түүнчлэн тус тэмцээнд нийт 11 орны 110 тамирчин ой тогтоолтын 10 төрөлд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалаар өрсөлдсөн байна. Манай улсын тамирчин Б.Намуунтуул дунд насны ангилалд хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн ангилалд нэгдүгээр байрт шалгарчээ. Тэмцээнд нийт 1700 гаруй тамирчин оролцож манай улсын тамирчид 51 дүгээр байрт бичигджээ.
Монголын тамирчид18 алтан медаль хүртжээ | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.