Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал нийт 385.3 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж байна.
2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яам Хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа аж. Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 5200, төмс хүнсний ногооны үрлүүр 358 ажиллах бөгөөд техникийн засвар, сэлбэг хангамжийн нөөцийг бүрдүүлэх ажил хийгдэж байна. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн 125-165 морины хүчтэй тракторыг 20 хувийн урьдчилгаа төлбөртэй дөрвөн жилийн хугацаатай зээлээр олгох ажил үргэлжилж байгаа юм.
Нэмж мэдээлэхэд, 2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайд батлагдсан төсөвт нь багтаан мөнгөн урамшуулал олгох ажлыг ирэх дөрөвдүгээр сарын эхээр хэрэгжүүлнэ.
385 мянган га-д тариалалт хийнэ | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.