Шууд Chart

Ч.Хүрэлбаатар: Бид чуулганы ирцийг бүрдүүлэхгүй

2016-03-29 10:50:05

Өнөөдөр 09:00 цагт эхлэх байсан ээлжит бус чуулганы нээлт одоог хүртэл ирц бүрдэхгүйн улмаас хүлээгдсээр байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулган зарлан цөмийн хаягдлын асуудлыг хэлэлцэж буйг эсэргүүцэн ийнхүү хуралд оролцохгүй байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж цөмийн хаягдлын тухай асуудлыг хэлэлцүүлнэ гэжээ. Удахгүй УИХ-ын ээлжит чуулган эхлэх гэж байхад учир зүггүй яарч цөмийн хаягдлын асуудал хэлэлцэх гээд байгаад хамаг асуудал байна гэж үзээд манай бүлгийн гишүүд энэ чуулганы ирцийг нь бүрдүүлэхгүйн тулд хуралд оролцохгүйгээр шийдсэн. Урьд өмнөх шигээ МАН-ын бүлэг хурлын ирц бүрдүүлж өгсөнгүй, улсын хөгжилд саад боллоо гээд л улиг болсон үгээ хэлэх байх” гэлээ.

Үүнээс гадна Төрийн ордны гадаа иргэний нийгмийн төлөөллүүд чуулганаар хэлэлцэх асуудлыг эсэргүүцэн жагсаал хийж байгаа юм. Тэд манай улс Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орсноор экспортолсон ураныхаа цөмийн хаягдлыг буцааж татах нөхцөл байдал үүснэ гэж үзэж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ч.Хүрэлбаатар: Бид чуулганы ирцийг бүрдүүлэхгүй  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-29 11:08
З.Энхболд чонын бэлтрэг ер нь энэ Монгол улсыг баллана шүү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-29 11:08
З.Энхболд чонын бэлтрэг ер нь энэ Монгол улсыг баллана шүү

Бидэнтэй нэгдээрэй