![](/uploads/201310/news/thumb/07df4a342acd2a7d787358c1451a1fb3_x3.jpg)
09:00 цагт МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд /207 тоот/-д “Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдэвт уулзалт болно. Салбарын яам нь сургуулийн өмнөх боловсролд ямар шинэчлэл хийж байгааг эрхэм сэтгүүлчид ирж сурвалжилна уу? Утас: 91916367
09.00 цагаас “Б” танхимд хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно.
09.00 цагаас “А” танхимд эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.
10:00 цагаас Нийслэлийн иргэдийн танхимд “Жороор олгодог эмийн олголтын өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 262343
11.00 цагаас Боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн соёл урлагийн газар, Америк, Чехийн ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотландын уран бүтээлчдийн хамтарсан Монголчуудад зориулсан 7 хоногийн нээлттэй тоглолтын талаар ЮНЕСКО-гоос цагаас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
11.00 цагаас С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.
11.00 цагаас Хангарьд ордонд “Азийн цагаан дагина” хогны уут тараах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
13.00 цагаас “Б” танхимд аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно.
13.00 цагаас Баянгол дүүргийн шүүхэд Чингэлтэй дүүргийн татварын байцаагч О.Туяад холбогдох онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн хэргийг шүүнэ.
Дэлхийн аварга шалгаруулах зуун буудалт даамны тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 2098 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.