Энэ богино хэмжээний хүүхэлдэйн киног үзээд сэтгэл зүйч Г.Наранбаатарын 365 өдөр тэр чигтээ аз жаргал номын хэсгээс санаанд буулаа...
Өндөр настан фермер байжээ. Түүнд зарахыг хүссэн хэдэн гөлөг байж. Тэднийг зарах гээд гэрийнхээ урд торонд хийгээд тавьжээ. Нэг өдөр тэдний фермийн эсрэг талын гудамжинд байдаг найман настай хүү ирж гэнэ. Тэрээр “Эрхэм ээ, би таны гөлөгнүүдээс нэгийг нь авмаар байна” гэв. Тэрээр халаасаа ухаад мөнгө гаргаж ирээд “Надад 39 цент байна. Энэ хангалттай юу” гэж гэнэ. Фермер инээмсэглээд “Алив би хараадахъя” гээд мөнгийг нь тоолоод хүрэх юм байна, яв гэж хэлээд ажилтандаа гөлөгнүүдийг торноос нь гаргаад ир гэж хэлжээ. Түүн рүү олон хөөрхөн гөлөгнүүд гүйж ирэн хүүтэй тоглож эхлэв.
Фермер түүнээс алийг нь авмаар байна гэж асуужээ. Тэр үед хүү торноос гүйж гарч байгаа гөлөгнүүдээс хамгийн сүүлд гарч байгаа гөлгийг харжээ. Тэр гөлөгний арын хөлөнд ямар нэгэн асуудал байв. Тэрээр гүйхдээ зөвхөн урд талын хөлөн дээрээ үсэрч байв. Хүү шууд л түүн рүү гүйж очжээ. Тэгээд ямар ч эргэлзээгүйгээр энэ миний авахыг хүсэж байгаа гөлөг байна гэж хэлжээ. Фермер хүүг гайхан хүү минь чи энэ гөлгийг авахыг хүсэхгүй дээ. Энэ бусад гөлөг шигээ хэзээ ч гүйж чадахгүй. Түүний ар талын хөл нь асуудалтай гэв. Хүү тэр үед баруун хөлөө ил гарган өмдөө дээш нь татжээ. Хүүгийн нэг хөл нь байхгүй оронд нь модоор хийсэн хиймэл хөл байжээ. Тэрээр “Эрхэм ээ би ч бас сайн гүйж чадахгүй юм. Энэ гөлөгт түүнийг ойлгодог нэгэн хэрэгтэй” гэжээ.
Найзуудаа энэ дэлхий өөрийг тань ойлгодог мянга, мянган хүнээр дүүрэн байгаа. Бид хүмүүсийн юу туулж байгааг мэдэхгүй, бид хүмүүсийг хэрхэн шаналж зовж байгааг мэдэхгүй. Тэд биднээс өөр байж болно. Тэд буруу зүйл хийж хэлэх ёсгүй зүйлээ хэлж болно. Зүгээрээ ээ. Тэднийг ойлгоорой. Хэрвээ та тэднийг ойлгох цаг гаргах аваас та тэдний амьдралаар амьдарч эхэлбэл тэднийг яагаад одоо байгаа шигээ байгаа гэдгийг ойлгоно.
Г.Наранбаатар "365 өдөр тэр чигтээ Аз жаргал" номын хэсгээс
“Байгаа бүхэндээ цаг гарга” богино хэмжээний хүүхэлдэйн кино | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.