Шууд Chart

Улаанбурханаар 2600 хүн өвчилжээ

2016-03-29 12:04:18

Өнгөрсөн оноос дэгдэлт нь нэмэгдсэн улаанбурхан өвчнөөр он гарсаар улсын хэмжээнд нийт 2610 хүн өвчлөөд байна. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний улмаас 464 өвчтөн эмчлүүлж байгаагаас 18 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа аж.

Халдварын дэгдэлтийг одоо бууруулах ганц арга зам бол вакцинжуулалт. Тийм ч учраас нэмэлт вакцин хийх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж өгсөн. Өнөөдрийн байдлаар нэмэлт вакцины захиалга хийгдсэн. 948 сая төгрөгийн 350 гаруйгаар нь шаардлагатай тоног төхөөрөмж, үлдсэнээр нь вакцинаа захиалжээ. Нэмэлт вакциныг тавдугаар сараас хийх юм байна.

Вакцин хийлгэх нь өвчнөөс хамгаалах, дэгдэлтийг бууруулах арга. Тиймээс нэмэлт вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Ялангуяа 18-30 насныхан нэмэлт вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлагатай гэдгийг Шадар сайд ХӨСҮТ-д ажиллах үеэрээ дахин санууллаа.

Сүүлд гэхэд Дархан-Уул аймагт улаанбурханаар өвчилсөн 3 сартайгаас 1 хүртэлх насны таван хүүхэд нас барсан. Тиймээс иргэдийг улаанбурхан өвчний эсрэг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авахыг мэргэжлийн байгууллагаас сануулж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Улаанбурханаар 2600 хүн өвчилжээ   
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.230.82.xxx [103.230.82.xxx] 2016-03-29 14:57
эрүүл мэндийн яам маш яаралтай арга хэмжээ авахгүй бол улаанбурхан өөр янз бүрийн халдварт өвчин ихэсээд байгаа юм биш үү халтварт дээр өчигдөр орой 21 цагт очиход нилээд хэдэн хаалган дээр үзлэг хийж байсан боловч дараалал зөндөө байсан ядаж тууралттай хүмүүсээ түргэнээр авч чадахгүй өөрсдөө очиж үзүүлэнэ замаараа нэг халдвар тараасан хүмүүс сонгосын Жангумын кино шиг л юм харагдсан шүү
103.230.82.xxx [103.230.82.xxx] 2016-03-29 14:56
эрүүл мэндийн яам маш яаралтай арга хэмжээ авахгүй бол улаанбурхан өөр янз бүрийн халдварт өвчин ихэсээд байгаа юм биш үү халтварт дээр өчигдөр орой 21 цагт очиход нилээд хэдэн хаалган дээр үзлэг хийж байсан боловч дараалал зөндөө байсан ядаж тууралттай хүмүүсээ түргэнээр авч чадахгүй өөрсдөө очиж үзүүлэнэ замаараа нэг халдвар тараасан хүмүүс сонгосын Жангумын кино шиг л юм харагдсан шүү

Бидэнтэй нэгдээрэй