Шууд Chart

Орон байрны хулгай хийдэг этгээдийг саатуулжээ

2016-03-29 12:24:37

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Тодруулбал, тус дүүргийн 4 дүгээр хороо Арцатын гудамжинд оршин суух иргэн Ч-гийн гэрт хулгайч орж, 42 инчийн зурагт, гар утас хулгайд алдагдсан хэргийг тус цагдаагийн хэлтсээс шуурхай эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгийн харьяат, 5 удаагийн ял шийтгэлтэй У үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна.

Мөн тухайн этгээд нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоод байна.

Иймд иргэд хөршийн хяналтыг сайжруулж, орон байр, авто машин, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.


Орон байрны хулгай хийдэг этгээдийг саатуулжээ  
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй