УИХ дахь АН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож байгаа бөгөөд ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан хуулийн төслүүдээ эргүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Учир нь ээлжит бус чуулганы нээлтийг өнөө өглөө 09:00 цагт зарласан хэдий МАН-ын бүлгийн гишүүд заавал ээлжит бусаар чуулган хуралдуулж цөмийн хаягдалтай холбоотой асуудлыг яаран хэлэлцэх шаардлагагүй гэж уулганы ирцийг бүрдүүлээгүй. Түүнчлэн Төрийн ордны гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хуулийн төслүүдийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж жагссан.
Энэ мэт асуудалтай холбоотойгоор ийнхүү АН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд эх сурвалжуудын хэлж буйгаар нэгэнт хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдээ буцааж татахгүй бололтой.
Нэмж мэдээлэхэд, ээлжит бус чуулганаар:
- Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
АН хуулийн төслүүдээ эргүүлэн татах уу | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.