
"Харвони" эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэхээр гурван яам хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Учир нь иргэдийн зүгээс 2016 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 30 тэрбум төгрөгийг суулгаж, “Харвони” эмийг Эрүүл мэндийн даатгалаас үнийг нь 80 хувийн хөнгөлөлттэй олгох асуудлыг түргэн шийдвэрлэхийг шаардсан юм.
Энэ үеэр ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл “Харвони” эмийг хөнгөлөлттэй олгох ажил нааштай шийдэгдэхээр болсон гэдгийг дуулгалаа. Тэрбээр “Эрүүл мэнд, спортын яамнаас гуравдугаар сарын 22-нд “Харвони” эмийг жагсаалтад оруулж, баталсан. Энэ жагсаалтыг манай яаманд ирүүлсэн тохиолдолд асуудал хурдан шийдэгдэж, "Харвони" эмийг хөнгөлөлттэй үнээр олгоход асуудалгүй. Гэхдээ Сангийн яамны зүгээс санхүүжилтийг шийдвэрлэх асуудал бий” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Сангийн сайд Б.Болорын зүгээс энэ асуудалд биечлэн анхаарч, хариуцаж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Энэ зургаадугаар сард багтаж 2016 оны төсвийн тодотгол хийнэ. Тиймээс “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг өөрийн биеэр хариуцаж шийдвэрлэх болно гэж Сангийн сайд Б.Болор мэдэгджээ. Тиймээс “Харвони” эмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудалд ЭМСЯ, ХАХНХЯ, Сангийн яам хамтран ажлын хэсэг байгуулсан байна.
Иргэдийн хувьд гурван хайрцаг “Харвони” эм авахын тулд гурван сая орчим төгрөг зарцуулж байгаа юм.
“Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор ажлын хэсэг байгуулжээ | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.