Шууд Chart

"Чонон хөрвөс” өвчний 40 хувь амьсгалаар халдварладаг

2016-03-29 17:43:13

"Чонон хөрвөс" гэдэг нь бэлцрүүт тууралтаар илэрдэг, харшлын шалтгаант арьс, салстын өвчин юм. Ямар ч насны хүмүүс өвчилж болох боловч залуу хүмүүс ихэвчлэн өвчилдөг. "Чонон хөрвөс" өвчний архаг хэлбэр нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.

Шалтгаан ба эмгэг жам

Хурц "Чонон хөрвөс" өвчний 40 хувийг амьсгалын замын халдвар, 9 хувийг аспирин болон бусад эмүүд эзэлж байгаа нь тогтоогджээ. Эдгээр өөрчлөлтийн суурин дээр физикийн хүчин зүйлүүд, стресс эм ба химийн бодисуудын нөлөөгөөр үрэвсэл явагддаг.

Ангилал

Шалтгаан ба эмгэг жамаар нь дархлалын болон дархлалын бус замаар үүссэн "Чонон хөрвөс" гэнэ. Мөн даралтын, чичиргээний, хүйтний, нарны, холинерг, адренерг, дулааны, дасгалтай холбоотой, анафилаксийн, усны, хавьтлын, аутоиммуны, идиопатик "Чонон хөрвөс" гэж ангилна.

Гэр бүлийн гишүүд нь гуурсан хоолойн багтраа, ринит, экземээр өвчилж байсан гэсэн хүмүүсийн "Чонон хөрвөс" тохиолдох нь элбэг. Арьсан дээр тогтмол даралт үйлчилснээр 0.5-6 цагийн дараа өнгөтэй арьсны гүн хэсэгт өвдөлттэй хаван үүсдэг. Үүнийг даралтын улмаас үүссэн "Чонон хөрвөс" гэнэ. Ийм өвчтөнд халуурах, үе мөчөөр өвдөх, улаан эсийн тунах хурд ихсэх, лейкоцит ихсэх шинжүүд хавсарна.

Эмнэлзүй

"Чоно хөрвөс"-ийн үед арьснаас дээш өргөгдсөн, хязгаарлагдмал, ягаан өнгөтэй загатнаа бүхий бэлцрүүт тууралт үүснэ. Энэ үед үүссэн тууралтууд нь маш их загатнаатай байх бөгөөд цаашид цайвар ягаан өнгөтэй болдог. Тууралтууд нь арьсан дээр биеийн аль ч хэсэгт гэнэт гарч, 24-48 цагийн дотор арилж ул мөргүй эдгэрнэ. Үрэвсэл, уруул, хэл, зөөлөн тагнайн салстыг хамарч болно. Харин амьсгалын зам, залгиур хоолойн салстыг хамарсан бол амьсгалахад түвэгтэй болж, ханиалган, амьсгал боогдоход хүрнэ. Хурц "Чонон хөрвөс"-ийн нэг өвөрмөц хэлбэр бол Квинкийн хурц хаван юм. Энэ үед цайвар хаван голдуу нүүрэнд нүд, уруул хавдах, мөчдийн нэг хэсэгт гарч, загатналгүйгээр хэд хоног тогтвортой үргэлжилнэ. Харин бэлцрүүт тууралт тодорхойгүй хугацааны дараа олон удаа давтан гарна. Эдгээр дахилт нь 6-8 долоо хоногийн дотор үргэлжилвэл хурц, түүнээс удаан үргэлжилвэл архаг "Чонон хөрвөс" гэнэ. Толгой өвдөх, нойрмоглох, дотор муухайрах, гүйлгэх, үе мөчөөр өвдөх, хоолой сөөх, бачуурах, амьсгал давхцаж богиносох нь Квинкийн хурц хавангийн үед илэрдэг ерөнхий шинжүүд юм.

Анхаарах нь: Эмчид яаралтай үзүүлнэ. Эмчлүүлж байсан, эм уудаг бол эмчийн заавар зөвлөгөөг дагана. Хоол ундандаа давс, чихэрлэг бага хэрэглэнэ. Харшил өгч болох өндөг, шоколад, халуун ногоотой хурц хоол, архийг хориглоно. Эм болон хоол ундтай холбоотой бол шингэн сайн ууж, бургуй тавьж ходоод, гэдсийг цэвэрлэх замаар биед хуримтлагдсан харшил үүсгэгчийг гаргаж болно. Өөрт онцын зовиургүй тууралт гүвдрүү гарч өөрөө алга болдог бол юунаас болж буйг сайн анхаарна. Энэ тухайгаа үзүүлсэн эмчдээ хэлнэ.

Авах арга хэмжээ: Гэнэт биеэр гүвдрүү туурч, амьсгал бачуурч, хүнд байдалд орсон тохиолдолд эмчийн тусламж авах хүртэл хлорфенамин, димедрол, тавегил хэлэн доороо тавьж хэрэглэж болно.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

"Чонон хөрвөс” өвчний 40 хувь амьсгалаар халдварладаг  
Үзсэн: 37259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-20 09:29
Хөгийн өвчин туссанаа мэдлээ мэдээлэл өгсөнд баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2019-10-30 21:27
2настай охин минь энүүгээр өвдөөд,гулгуур дээр нимгэн хувцастай гулгуулаад л маргааш өглөө нь гүвдрүүнүүд гарсан,хүйтэнийх нь гэсэн
Зочин [127.0.0.xxx] 2019-10-11 19:12
Энийг яаж эдгээх вэ
Зочин [43.228.129.xxx] 2018-01-05 19:38
энэ өвчиний үед ямар эмчилгээ хийгддийн бол ? хэрэглэж болох эм байдаг бол хэлж өгөөч
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-30 08:58
bi jaahan bhdaa iim uvchin tusch bsan yum bna.sumand bsan emch nar ni yamar uvchniig ni medehgui sandraldaad buun yum bolj bj bilee
Билгүүн [103.10.22.xxx] 2018-08-26 18:06
та тгээд одо эдгэрснүү миний биен дэр анх удаа им юм гарад одо 2 хонож бн яаж эмчлэх вэ эмчлэгдэх ү
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-03-29 20:17
zub bn

Бидэнтэй нэгдээрэй