08.30 цагт: "Татварын боловсрол иргэний нийгмийн төлөвшилд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд болно. Хуралд Австрали улсын Гриффит их сургуулийн профессор Taпaн Секер, Гааль, татварын ерөнхий газрын Жайкагийн төслөөс илтгэл тавьж оролцоно.
09:00 цагт: Монголын эдийн засгийн чуулганы нээлт Төрийн ордны их танхимд болно. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэлнэ.
09.30 цагт: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар 2016 оныг "Олон улсын буурцагтны жил" болгон зарласантай холбогдуулан ХХААЯ, Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах "Олон улсын буурцагтны жил"-ийн нээлт Чингис зочид буудлын хурлын танхимд болно. Утас 99072224, 95950015
09.30 цагт: Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод зохион байгуулна. Утас: 98066116
11.00 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооноос нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд ноцтой баримт дэлгэнэ.
11.00 цагт: Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал тус яамны байранд болно. Хуралд Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжав оролцоно. Мөн Сентерра гоулдтай Хөрөнгө оруулалтын болон Орд ашиглах гэрээ байгуулах хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөх болно.
11.00 цагт: Австрали Улсын Элчин Сайд ноён Жон Лангтри Австрали, Монгол Улс нь урт хугацааны турш хөгжлийн салбар, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны иргэд хоорондын харилцаа холбоо болон бусад асуудлаар сонин, сэтгүүлийн сурвалжлагчдад мэдээлэл хийнэ. Арга хэмжээ "Шангри Ла" зочид буудалд болно. Утас: 94029002
11.00 цагт: Зудад нэрвэгдсэн малчдад ямар тусламж үзүүлсэн талаар болон цаашид олон улсын байгууллага дахин ямар тусламж үзүүлэх, Монголын ямар байгууллагууд тусламж үзүүлсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр МУЗН-аас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99022376
11.15 цагт: Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах АШУҮИС-ийн Cургалтын эмнэлэгийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү оролцоно. Арга хэмжээ Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд болно.
11.30 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар “Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Нийслэлийн Ардчилсан намын байранд болно. Утас: 88265581
11.30 цагт: Монголоо аврах иргэний эвсэл ТББ-аас нийгэмд тулгамдаж буй асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Дугуй заал” клубаас цаг үеийн асуудлаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: Ардчилсан хувьсгалын анхдагчийн зөвлөлөөс Ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИНЕГ-т ажиллаж, агаарын ажиглалтын систем шинэ шатанд гарсны нээлтэд оролцоно. Утас: 91912343
15.00 цагт: Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг танилцуулах уулзалт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт болно. Утас 99256225, 99124735
16.00 цагт: Монголын харшил судлалын нийгэмлэг, "Олайнфарм" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хамтран зхоион байгуулах "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицол ба ургамлын тоосны харшил" сэдэвт Олон Улсын хурал "Corporate and Convention Center, Event Hall"-д болно.
18.30 цагт: Төслийн Удирдлагын менежерүүдийн сар бүрийн уулзалт "Blue Sky Tower"-ын "Топаз" танхимд болно.
ӨНӨӨДӨР: Нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ | ||
Үзсэн: 2132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.