НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн гурван сарын хугацаанд цахим төлбөрийн системд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 30 гаруй мянгад хүрчээ. НӨАТ-ын сугалаатай 35 сая баримт 34156 цэгээр хэвлэгдсэн байна. Мөн 549 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн бөгөөд цахим төлбөрийн баримтын системд 411 мянган хэрэглэгч, гэр бүл хамрагдаж, сугалаанаас 14470 азтан тодорчээ.
Эхний ээлжинд буцаан олголт хийх техник, технологийн шийдлийг гаргах, системд бүртгүүлсэн 411 мянган иргэний төлсөн НӨАТ-ын хоёр хувийг энэ оны дөрөвдүгээр сард багтаан буцаан олгох юм.
НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сараас өгнө | ||
Үзсэн: 1442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.