Дундговь аймгийн Хулд сумын “Түймэрт цагаан” гэх газраас хууль бусаар жонш олборлож байгаа мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн алба хаагч нар хамтран хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын үр дүнд Дундговь аймгийн харьяат иргэн Ө нь техник хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар олборлосон 120 тонн жонш, ашигласан экскаваторыг улсын орлого болгосон байна. Иргэн Ө-г “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 7-р зүйл, 7.3 дахь хэсэг 66 дугаар зүйл дэх хэсэгт тус тус заасны дагуу 5.760.00 төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээг тооцож орлогыг орон нутгийн дансанд төвлөрүүлжээ.
Иргэд та бүхэн аливаа ажил үйлчилгээг хуулийн дагуу гүйцэтгэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хууль бусаар жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоолоо | ||
Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.