Шууд Chart

“Спортлог Улаанбаатар” өдөрлөг болно

2013-10-02 09:56:09

Энэ сарын 5-нд Их эзэн Чингисийн талбайд Нийслэлийн өдрийг тохиолдуулан өсвөр үе, залуучууд, нийслэлийн иргэдэд биеийн тамир спортыг сурталчлах, спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маяг, бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
 
Өдөрлөгийн зохион байгуулагчаар НЗДТГ, нийслэлийн биеийн тамир, спортын газар, нийслэлийн соёл урлагийн газар, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн биеийн тамир, спортын хороод, “Монос” ХХК, Монголын Залуучуудын холбоо оролцоно.
 
Энэ үеэр нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, биеийн тамирын дээд сургуулиуд, фитнесс клубууд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, спортын барааны төрөлжсөн дэлгүүрүүд үйл ажиллагаагаа сурталчилна. Түүнчлэн төрөл бүрийн үзүүлэх тоглолт, үзэсгэлэн худалдаа, эрүүл мэндийн үзлэг хийн, бие бялдрын хөгжилтийн түвшин тогтоох сорил авч,гарын авлага, зөвлөмж зурагт хуудас тараах, дугуйн парад, дугуйн үзэсгэлэн худалдаа, прокат үйлчилгээ болно.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Спортлог Улаанбаатар” өдөрлөг болно   
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй