Дархан-Уул аймагт улаанбурханы өвчлөл буурахгүй байна. Тиймээс аймгийн Онцгой комисс хоёр дахь удаагаа хуралдаж, олон нийтийн газар амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, иргэдэд урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж хүргэх зэрэг олон нийтэд хандсан ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргажээ.
Дархан-Уул аймагт улаанбурханы анхны тохиолдол энэ оны хоёрдугаар сард гарсан. Энэ сарын 25-ны байдлаар аймгийн хэмжээнд 1349 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 50 орчим нь 0-11 насныхан байна.
Дархан-Уул аймагт улаанбурханы 1350 гаруй тохиолдол бүртгэгджээ | ||
Үзсэн: 1631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.