![](/uploads/201310/news/thumb/d9a3cba2d19349661bc3fc4913a7c5c2_x3.jpg)
Дэлхийн өнцөг булан бүртэй хоромхон зуурт холбож, хүссэн мэдээллээ хэдхэн товчлуур дараад л олж авдаг цахим ертөнцийн ач тус, давуу тал олон ч муу нөлөө бас байна. Хүүхэд, залуус сүүлийн үед интернэтийн хараат байдалд орж буйг дэлхийн хэвлэлүүдэд онцолж байна. Судалгаагаар Лондон хотын оршин суугчдын 15 хувь нь “Интернэт уснаас чухал” гэж хариулжээ.
Тэгвэл техник технологийн үсрэнгүй хөгжилтэй Японы хүүхдүүд цахим ертөнцийн хараат болж байгаа нь томчуудыг хамгийн их түгшээх болжээ. Тиймээс тус улсын Боловсролын яамнаас гар утас, компьютер, цахим тоглоом зэрэгт донтсон хүүхдүүдийг эмчлэх тусгай сувиллын газрууд нээхээр төлөвлөжээ. Зурагт үзэх, интернэтээр зугаалах, видео тоглоом тоглох хориотой ийм сувиллыг нэг үгээр эрүүлжүүлэх төв гэж болох бөгөөд ирэх сараас нээгдэх юм байна.
Цахим тоглоомонд донтсон хүүхдүүдийг эрүүлжүүлэх төв нээгдэнэ | ||
Үзсэн: 1714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.