Өчигдөр орой 20:00 цагийн орчим Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтод АТГ-ын ажилчид гэнэтийн шалгалт хийсэн талаарх мэдээлэл өнөө өглөө цацагдсан. Эх сурвалжуудын хэлж буйгаар АТГ-ын 20 орчим байцаагч боомтын байранд гэнэт орж хаалгыг түгжин шалгалт хийсэн аж. Түүнчлэн энэ үеэр зарим байцаагчаас их хэмжээний мөнгө гарсан байна.
Харин энэ талаар дөнгөж сая АТГ-аас албан ёсны мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
“Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулж байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, гаалийн байцаагчдыг ажлын байран дээрээ хахууль авсан хэргээр шалгаж байгаа аж.
АТГ: Замын-Үүдийн гаалийн байцаагчдыг хахууль авсан хэргээр шалгаж байна | ||
Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.