Шууд Chart

Байт харваачид олимпийн зайд өрсөлдөж байна

2013-10-02 11:23:23

Туркийн Анталия хотноо байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй, эрэгтэй хувийн урьдчилсан харваа болсон. Харин өнөөдрөөс  хасагдах шатны харваа эхэлж байна. Манай улсаас энэ тэмцээнд эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нар ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг (“Хангарьд” клуб), ОУХМ А.Энхтуяа (“Хангарьд” клуб), ОУХМ Н.Ариунбилэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн нар оролцож, recurve буюу олимпийн зайд өрсөлдөж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Байт харваачид олимпийн зайд өрсөлдөж байна  
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй