Сирийн нийслэл Дамаск хотод БНХАУ-аас тус улсад суугаа элчин сайдын яамны байр руу миномётоор гал нээсний улмаас Сири гаралтай нэг ажилтан шархадсан байна. Шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь нас нь аюулгүй гэж албаны эх сурвалж мэдээлжээ.
Энэ үеэр Сирийн Ерөнхийлөгчийн ордон болон бусад газарт ч зэвсэгт халдлага гарсан байна. Хэргийн улмаас БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яам ажлаа 14 хоногийн хугацаатай зогсоосон аж. Одоогоор тус яамны ажилчдыг аюулгүй газар хүргэсэн байна. Тухайн өдөр Сирийн үндэсний телевизийн орчимд болсон халдлагын үеэр хоёр сум тусч, таван иргэн шархдаж, 10 гаруй автомашин дэлбэрсэн байна.
Сири улс дахь Хятадын ЭСЯ халдлагад өртжээ | ||
Үзсэн: 3197 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.