Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхэлсэн.
Бүртгэлийг зорилтот долоон бүлгийн ангиллаар хувааж бүртгэж дууссан бөгөөд өнгөрсөн өдрүүдэд ТОСК-д нийт 3359 иргэн хандсанаас 1443 иргэн бүртгэлд хамрагджээ. Тодруулбал,
- Ахмад настан - 544
- Залуу гэр бүл - 175
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажиллагсад - 416
- Төрийн албан хаагч - 187
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх- 11
- Өрх толгойлсон эмэгтэй болон 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх - 5
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд - 18 бүртгүүлжээ.
Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулна.
Харин өчигдрөөс эхлэн бүртгэлд хамрагдаж амжаагүй нийт иргэдийг нэмэлтээр бүртгэж эхэллээ. Нэмэлт бүртгэл өнөөдрийг дуустал үргэлжилнэ.
Түрээсийн орон сууцны нэмэлт бүртгэл үргэлжилж байна | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.