Шууд Chart

8-12 насны дөрвөн хүү хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг галаас аварчээ

2016-04-01 12:06:35

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7038101 тусгай дугаарын утсанд өнгөрөгч сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн З.Батбаяр өгчээ. Энэ өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай I салааны I тасаг хаягийн дагуу шуурхай очиход таван  ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг, гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан.

Тухайн галыг гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд шууд унтрааж эхэлсэн байна. Тэр үед салхины хурд 9-14 м/с байсан ажээ.

Дуудлагаар очсон гал унтраах тасгийн бүрэлдэхүүн галыг бүрэн унтрааж дараагийн шатны албан тушаалтанд шилжүүлсэн бөгөөд гал гарсан газрын байрлал Онцгой байдлын газраас зүүн хойд зүгт 4.5 км зайд оршиж байсан байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

8-12 насны дөрвөн хүү хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг галаас аварчээ  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй