Шууд Chart

Авилга авсан цагдаа нарыг шүүлээ

2013-10-02 13:05:40

БГД-ийн шүүх нийслэлийн хэв журмыг хамгаалах газрын Хөдөлгөөнт эргүүлийн тасгийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг бусдаас онц их хэмжээний авилга авсан үндэслэлээр шүүлээ.

Хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, О.Очмандах, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун оролцсон юм.
Шүүх хурлаар шүүгдэгч У.Раднаабазар, Б.Батбаатар нарт таван жил нэг хоногийн хорих ял, 100 мянган төгрөгийн торгууль, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт гурван жил таван сар хорих ял, 100 мянган төгрөгийн торгууль, Т.Ууганбаярт гурван жил таван сар хорих ял, 100 мянган төгрөгийн торгууль тус тус ногдуулсан байна.
Мөн уг хэрэгт холбогдсон Ж.Оюунчимэгт таван жил нэг сарын хорих ялыг ногдуулан, ялыг биечлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Авилга авсан цагдаа нарыг шүүлээ   
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй