
ШӨХТГ-т “Дэнж хотхон” Орон сууцны контороос өр, авлагаа авах зорилгоор тус конторт харьяалагдах СБД-ийн 9 дүгээр хорооны 62 дугаар байр, 11 дугаар хорооны 52, 54 дүгээр байр, БЗД-ийн 1 дүгээр хорооны 8 дугаар байр, 4 дүгээр хорооны 50, 8.1 байрын дулааныг хязгаарласан гэсэн гомдол ирсний нөхцөл байдлыг судаллаа.
Тус компани нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчсөн байсныг тогтоож өнөөдөр 12.00 цаг дээрх байруудын дулааныг өгч зөрчлийг арилгууллаа.
Ийнхүү компани хоорондын зөрчлийн улмаас дунд нь хохирч байсан иргэд дулаанаа авч харин зөрчил гаргасан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дахин ийм зөрчил гаргахгүй гэдгээ мэдэгдлээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК дураараа дулаан таслахгүй | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.