Элэгний С вирусыг эмчлэх "Харвони" эмийг манай улсад өнгөрөгч 12 дугаар сарын 24-ний өдөр оруулж ирсэн бөгөөд 28-ны өдрөөс С вирусын халдвартай, эмчилгээ шаардлагатай гэж бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхэлсэн.
Одоогийн байдлаар эхний эм буюу 1600 ширхэг эм орж ирсэн байгаа бөгөөд хоёр дахь шатны эм дөрөвдүгээр сарын 15-нд орж ирэх аж. Түүнчлэн одоогоор 1510 хүн эмчлэгдэж байна. Хоёр дахь шатны эм орж ирсэн үед хяналтын эмч нар эмчлүүлэх хүсэлт бүхий хүмүүсийн шинжилгээ, холбогдох бичиг баримтыг цуглуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.
Нэмж мэдээлэхэд, нэг курс эмчилгээ буюу гурван сарын хугацаанд хэрэглэх эмийн үнэ 1200 ам.доллар байгаа. Энэ нь дэлхийн түвшнээс 98 хувийн хөнгөлөлттэй орж ирсэн гэдгийг албаныхан хэлж байна.
"Харвони" эмийг 1510 хүн хэрэглэж байна | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.